Мансууруулах бодисыг өсвөр насныхан ихэд сонирхдог судалгаа гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ"Хууль сахигч" ТББ-аас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ олон улсад болоод Монгол Улсад ямар байгааг харьцуулсан судалгаа хийжээ.
Уг судалгаанд манай улсын 2200 хүүхэд хамарснаас тэдний 2,2 хувь нь мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэсэн хариулт өгсөн байна. Эндээс өсвөр насныхан мансууруулах бодис ихэд сонирхдог гэсэн тандалт гарсан байна. Манай улсын өсвөр насныхан ихэвчлэн бензин, гутлын тос, цавуу зэргийг үнэрлэх байдлаар хэрэглэдэг бол 17-20 насныхан эмийн бодисыг тамхи маягаар татаж хэрэглэдгээ "илчилжээ". Нийт хүүхэд залуусын 10 гаруй хувь нь ийм тохиолдолд өртсөн гэдгээ ч хэлжээ.
Мансууруулах бодис хэрэглэдэг байдлаараа Англи улс тэргүүлж байна. Залуусын 50 хувь мансууруулах бодист автсан гэх судалгаа гарчээ. АНУ-д гурван сарын дотор 650 гаруй герионы донтнууд 70,000 хэрэг үйлддэг байна. Мөн өдөрт 52 хүн мансууруулах бодисноос болж амиа алддаг аж. ОХУ-д 4000, БНХАУ-д 3000 хүн мансууруулах бодист бүрэн автсан гэх тоо бий. Дэлхий нийтээр бол 200 сая хүн мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна. Иймд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх явдлаас хүүхэд залуусаа хамгаалах нь ганц төрийн бус байгууллагын ажил бус төрийн зүгээс ч анхаарах хэрэгтэйг судлагааны багийнхан сэрэмжлүүлж байна.
Ж.Батсайхан