2700 орчим залуу хөгжлийн хөтөлбөрт хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-09 22:22:30

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын "Өсвөр үе залуучуудын хөгжлийн төв"-д өөрсдийн хэрэгцээ зорилгын дагуу нэгдсэн 15 сонирхлын бүлэгт бүртгэлтэй 526 залуус байдаг байна.

Энэ онд нийт 2710 залууст хөгжлийн хөтөлбөрийн арга хэмжээг хүргэж, үйлчилгээ үзүүлжээ.

Тодруулбал, Амьдрах ухааны болон залуучуудын хөгжлийг дэмжих бусад төрлийн сургалтад 308, зөвлөгөө, мэдээлэл авсан болон интернет танхим, номын сангаар үйлчлүүлсэн 1935, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд өсвөр үе, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр явуулсан үйл ажиллагаанд оролцсон 45, сайн дурын үйл ажиллагаанд 21 оролцсон үетэнгийн сурагчид оролцсон байна.

Мөн сайн дурын ажилд 31, бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцсон 164, өсвөр үе, залуучуудын хөгжлийг хангасан, тэдний сайн сайханд чиглэсэн үйл ажиллагаанд 174, орон нутгийн нийт залуучуудын төлөөлөл бүхий төвийн Залуучуудын зөвлөлийн үйл ажиллагаанд 53 залуу хамрагджээ.

                                                                                                                     Б.Мөнхзул

Холбоотой мэдээ