АН үндсэн дүрмээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-14 11:10:12

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийхгүй нь.

Учир нь намын үндсэн дүрмийн шинэчлэлийн талаарх хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулж байгаа аж. Үүнтэй холбогдуулж гишүүд томилолттой яваа юм байна. 

Өөрөөр хэлбэл, энэ сарын 16-наас ирэх сарын 6-ныг хүртэлх хугацаанд намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлж байгаа юм. Ардчилсан намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг ирэх сарын 6-нд хуралдах намын Их хурлаар батлах тул ийн хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ