“Ногоон гэрэл-Цагаан шугам-2016” тэмцээн урлагийн үзүүлбэрээр эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-15 07:43:39

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт Хэргээс урьдчилан сэртгийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн Цагдаагийн газартай хамтарч “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ.

Уг тэмцээн нь зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид төдийгүй эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн идэвх чармайлтыг өрнүүлж жилээс жилд өргөжин тэлж ирсэн байна. Энэ удаагийн тэмцээн Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн спорт зааланд эхлэхэд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗЗ-ийн тэргүүн Г.Эрдэнэбат нээж үг хэллээ. Тэрбээр тэмцээн нь сургуулийн насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор зохион байгуулж ирснийг онцлон дурдлаа.

Энэ удаагийн “Замын хөдөлгөөний цагаан толгой-2016” тэмцээнд тус аймгийн ерөнхий боловсролын 13 сургуулийн нийт 156 хүүхэд, 13 багш оролцож хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигчийн баримтлах гол дүрэм “Ногоон гэрэл-Цагаан шугам”-ыг хэрхэн ойлгож эзэмшсэнээ урлагийн үзүүлбэрээр илэрхийлж багийн мэндчилгээ, багийн ахлагчийн үзүүлбэр, урлагийн тоглолт, буухиа зэрэг төрлүүдээр явагдсан байна.

                                          Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ