Сумын баялаг бүтээгч сайн малчид зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 15:59:25

Өвөрхангай аймгийн Тарагт суманд “Баялаг бүтээгч сайн малчид"-ын анхдугаар зөвлөлгөөн боллоо.

Зөвлөлгөөнд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн оролцож, 6 багийн 120 гаруй  сайн малчдад төрөөс малчдын талаар баримталж буй бодлого, аймаг сумын мал аж ахуйн өнөөгийн байдал болон малчид, мал аж ахуйн салбарын ололт амжилт, анхаарч сайжруулах асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн малчдаас санал хүсэлтээ илэрхийлж, ихэнх нь малын мах, түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ “газарт унаснаар” малчдын орлого эрс хумигдан ажиллаж, амьдрахад бэрхшээлтэй болж байгаа талаар өгүүлж байв. Түүнчлэн залуу малчид бэлтгэх, малын үүлдэр угсааг сайжруулах, малын гаралтай бүтээгдэхүүнээр хийх үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар багагүй санал тавигдсан бөгөөд аймаг, сумын мал аж ахуйн талаар баримтлан хэрэгжүүлэх бодлого, шийдвэрт тусган ажиллана гэдгээ удирдлагууд “амлалаа”.

Зөвлөгөөний төгсгөлд тэргүүний сайн малчдыг аймгийн ИТХ-ын жуух, Засаг даргын жуух, ХХААГ-ын жуух бичгээр шагнан урамшууллаа.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ