Мандал сумын Засаг даргыг томиллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Н.Лхагвадорж сумдын дарга нар дотроос хамгийн түрүүлж үүрэгт ажилдаа орлоо.
2016 оны сумын ИТХ-ыг сонгох сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан намуудын төлөөллөөс бүрдсэн сумдын ИТХ-ын шинэхэн төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа хийж, сумын ИТХ-ын даргаа сонгоод, сумын Засаг даргаа батлуулахаар аймгийн Засаг даргад өргөн мэдүүлээд байгаа билээ.
Сэлэнгэ аймгийн тухайд 17 сум, 6 тосгоны ИТХ-ын дарга нар өнөөдрийн байдлаар ажилдаа ороод байна. Харин сумдын Засаг дарга нар хараахан батлагдаагүй, хүлээлтийн байдалд байгаа юм. Тэгвэл аймгийн Засаг дарга Ш.Оргил 2016 оны 11-р сарын 14-ний өдрийн захирамжаараа Мандал сумын Засаг даргаар Нацагдоржийн Лхагвадоржийг үүрэгт ажилд нь томилжээ.
Ч.Отгонцэцэг