ҮЗХ: Хоёр ажлын хэсэг байгуулахыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-16 18:51:41

Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны хурал Төрийн ордонд үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлыг батлах үеэр зарим гишүүдээс намын дүрмийг шинэчлэх ажлын хэсэг болон Их хурлыг бэлтгэх ажлын хэсгийг байгуулаад бусад асуудлыг хойшлуулах горимын санал гаргасан байна. Үүнийг зарим гишүүд эсэргүүцэж, товлосон асуудлаа хойшлуулалгүйгээр хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Улмаар хэлэлцэх асуудлаа баталж, Их хурлыг зохион байгуулах, бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэн дэмжээд байна. Одоо дээрх ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнийг батлах асуудлыг хэлэлцэж байгаа юм. 

Хуралдаан үргэлжилж байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ