Урьдчилан сэргийлэх үзлэгт 400 гаруй иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-21 20:28:38

Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг эрчимжүүлье гэх уриан дор “Хавдартай тэмцэх аян” улсын хэмжээнд өрнөж байна.

Аяны хүрээнд Баянхонгор аймгийн Баруун бүсийн худалдааны төв, Дэлгэрэх захуудад эрүүл мэндийн сургалт сурталчилгаа, хавдар илрүүлэх ЭХО үзлэг хийжээ. Мөн сайн дурын зөвлөгөө шинжилгээ, артерын даралт үзэх, цусан дах сахар болон биеийн жингийн индекс тодорхойлох,   үйл ажиллагааг  зохион явуулсан байна.

Аяны үзлэгт нийтдээ 425 иргэн хамрагдсан байна.

                                                                                                                            Б.Мөнхзул

Холбоотой мэдээ