Өршөөлийн хуулийн 11 зүйл заалт бүрээр санал хураана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-13 12:47:46

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Тус байнгын хороо энэ сарын 2-ний өдөр хуралдаж Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр уг хуулийн төсөлтэй холбогдуулан гаргасан 11 зүйл заалт бүрээр санал хураасан ч олонхийн дэмжлэг авч чадаагүй саналуудыг чуулганы хуралдаан руу оруулахгүйгээр зөвхөн 6 саналын томъёоллыг багцлан оруулж ирсэн нь МАН-ын бүлгийн хувьд завсарлага авах шалтгаан нь болсон юм.

Олонхийн дэмжлэг хүлээлгүй, цөөнх болсон энэхүү саналд албан тушаалын гэмт хэрэг, хууль бусаар хөрөнгөжсөн хэргүүдийг өршөөлд хамруулж болохгүй гэсэн санал багтаж байжээ. Эдгээр саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар гаргасан байсан нь өнөөдрийн хуралдаанаас гишүүдийн 90 гаруй хувийн дэмжлэг хүлээж, чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болж байна. Өөрөөр хэлбэл, 11 зүйл заалт бүрээр санал хураалгахаар болж, энэхүү томъёоллоо чуулганы хуралдаан руу оруулахаар тогтов.

Б.Туул

Холбоотой мэдээ