Засаг даргад хандаж буй иргэдийн олонхи нь ажлын байр хүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-28 23:34:11

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал долоо хоног бүрийн пүрэв гарагийг иргэд хүлээн авах өдөр болгож хэвшээд буй. Тэрээр ажлаа авснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 215 иргэнийг хүлээн авч, биечлэн уулзжээ.

Засаг даргатай уулзаж буй иргэдийн 70 хувь нь  ажлын байр, 20 хувь нь тусламж дэмжлэг хүсч байгаа бол зургаан хувь нь орон гэр, дөрвөн хувь нь газрын асуудлаар хандсан байна. Эдгээр иргэдээс ирсэн өргөдөл, хүсэлтийн 60 хувийг өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэж, 40 хувийг  холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх буюу шууд хариу өгчээ.

Мөн 20 орчим сая төгрөгийн буцалтгүй тусламжийг иргэдийн өргөдөлд тулгуурлан шийдвэрлэжээ.

                                                                                                                                 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ