Бага боловсролыг дэмжсэн төслүүд хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДБСШУЯ-аас Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монголын Улсын бага сургуулийн хүүхэд бүрт чанартай боловсрол олгоход нь дэмжлэг үзүүлэх, сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Дорнод аймгийн 8-р сургуульд “Шидэт аялгуу ба хэмнэл” энгийн хөгжмийн зэмсгээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх төсөл хэрэгжихээр болж 3000 ам.долларын эхний шатны санхүүжилт хийгджээ. Тус аймагт бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг дэмжих Аймгийн Засаг даргын санаачилгаар боловсролын салбар, багш, хүүхдийн хөгжил, эцэг эх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлууд хийгдэж байгаа. Тухайлбал “Сургууль- гэр бүл- сурагч хамтдаа” зорилтот жилийн хүрээнд тус сургуульд “Аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бус шинжтэй хөтөлбөр, арга хэмжээний зардал”-аас санхүүжүүлэн хэрэгжүүлсэн Эцэг эхийн удирдах дугуйлан, “Хамтын нүүдэл” шатрын дугуйлан, “Монгол ахуй- ёс заншлын өргөө” сургалтын танхим зэрэг хэд хэдэн төсөл хэрэгжээд байгаа юм.
Б.Туяа