Арванхоёрдугаар сарын 09-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-12-09 09:14:15

09.00 цагт: Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн ЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр зам дахь Цагдаагийн газартай хамтарсан "Төмөр замын гарам, аюултай бүс-2" сэдэвт зөвлөлгөөн  УБТЗ-ын Удирдах газрын "Б" зааланд болно. 

09.00 цагт: Монгол орны ойн эрдэмтдийн Монгол орны ойн салбарын бодлого, боловсрол, шинжлэх ухаан, технологийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэх “Эрдэмтдээ сонсъё" уулзалт, хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болно.

09.00 цагт: Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” МОН/16/301 төслийн нээлтийн семинар Улаанбаатар дахь НҮБ-ын байранд болно.

09.00 цагт: Авто замын салбарын чанарын чуулга уулзалт Авто тээврийн үндэсний төвд болно.

09.00 цагт: "Инноваци-Боловсрол, хөдөө аж ахуйн салбарт" сэдэвт Үндэсний чуулган Их Жанжин Д.Сүхбаатарын танхимд болох гэж байна.

11.00 цагт: НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан газрын дарга Feng Min-г Монгол Улсын Онцгой байдлын салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж Онцгой байдлын тэргүүний ажилтнаар шагнана.

10.00 цагт: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд жендэрийн асуудал зөвхөн эмэгтэй хүний болон хүчирхийллийн асуудал биш хөгжлийн асуудал болоод байгаа тухай ойлголтыг олон нийтэд өгөх зорилготой семинар ХНХЯ-ны хурлын зааланд болно.

10.30 цагт: Дэлхийн Авлигатай тэмцэх өдрийг тохиолдуулан "Транспэрэнси Интэрнэшнл Монгол" байгууллага жил бүр тодруулдаг Авлигын эсрэг шударга ёсны "Transparency award 2016" шагналаа гардуулна.

11.00 цагт: Иргэний нийгмийн байгууллагууд хамтран хүний эрхийн Олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Мэдээллийн зах” өдөрлөг Blue Sky зочид буудлын “Диамонд” танхимд болно.

11.00 цагт: Төрийн шагналт, жүжгийн нэрт зохиолч Ч.Ойдовын 100 насны ойг угтсан “Алиа Тогмид” жүжгийн зохиолын уралдааны шалгаруулалт Монгол Улсын Хүүхэлдэйн театрт болно.

11.00 цагт: Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе" хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.40 цагт Төрийн ордонд шагнал гардуулах ажиллагаа болно.

12.00 цагт: Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуулийн төсөл болон боловсролын салбартай холбоотой асуудлаар МҮЭ-ийн холбооны төв байранд хэвлэлийн бага хурал хийнэ.

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

12.00 цагт: Бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.30 цагт: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт: НӨАТ-ын урамшууллын сугалааны 17 дахь удаагийн тохирлоор хонжвор таарсан иргэдийн төлөөлөлд Сангийн яамны 8 давхрын хүндэтгэлийн танхимд батламж гардуулна.

13.30 цагт: Олон Улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан "Хүүхдийн эрхийн цахим сургалт" төслийн хүрээнд хийсэн хүүхдийн эрхийн цуврал нэвтрүүлгийн нээлтийн үйл ажиллагаа ICINEMA кино театрт болно.

14.00 цагт: “Балдорж” сан, СУИС-ийн Сэтгүүлзүйн профессорын багтай хамтран “Сэтгүүлч, сэтгүүл зүйн бүтээл” онол практикийн хурал зохион байгуулна.

15.00 цагт: "Бид мартахгүй" өдөрлөг Замын цагдаагийн албаны байранд болно.

15.00 цагт: “Монгол хэлний викитоль”-ийг Монгол улсын их сургуулийн багш, оюутнуудын оролцоотой хөгжүүлэх үйл ажиллагааны албан ёсны нээлт МУИС-ийн 1 дүгээр байрны Эрдмийн танхимд болно.

Холбоотой мэдээ