МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордонд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-12-12 09:22:56

МАН-ын долдугаар бага хурал өнөөдөр 10.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдана.

Бага хурлаар сонгуулийн үр дүн, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар илтгэл тавих аж. Мөн эдийн засгийн хүндрэл, төр, засгийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон намын дотоод асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

МАН-ын бага хурал нь 300 гишүүнтэй юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ