Багш нарын мэргэжлийн түвшинг тогтоож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-13 12:56:50

Ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтан, багш нарын мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг Баянхонгор аймгийн хэмжээнд зохион явуулжээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтан, багш нарын мэргэжлийн түвшин тогтоох журам батлах тухай” 26 дугаар тогтоолын дагуу тус шалгалтыг авчээ.

Шалгалтын журамд заасны дагуу аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран зохион байгуулсан бөгөөд Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 980.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Шалтгалтын нэгдсэн дүн энэ сарын сүүлчээр гарна. Тааруу дүн авсан багш нартай цалингийн, бүр цаашилбал багшлах эрхийн түвшинд ярих бол амжилттай дүгнэгдсэн багш нарын урамшууллыг нэмэх арга хэмжээг төлөвлөж буйгаа албаныхан хэлсэн.  

Сонирхуулахад, тун удахгүй аймгийн хэмжээний бүх цэцэрлэгийн эрхлэгч, багш нараас түвшин тогтоох шалгалтыг авахаар шийдвэрлэжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ