МҮОХ-ноос боксчдод хүндэтгэл үзүүлж, ойн медаль гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-13 14:32:17

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/ байгуулагдсаны 60 жилийн түүхэн ойг тохиолдуулан өнөөдөр Монголын боксын холбооны тамирчид дасгалжуулагчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ.

Өчигдөрөөс эхлэн тус хорооны удирдлагууд олимпийн наадамд оролцож байсан үе үеийн тамирчин, дасгалжуулагч, спорт холбоодын удирдлагуудад хүндэтгэл үзүүлж байгаа юм.

Өнөөдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд үе үеийн шилдэг ширэн бээлийтнүүд болон дасгалжуулагч багш нар МҮОХ-ны удирдах албаны хүмүүстэй уулзаж ярилцлаа. Энэ үеэр ирсэн зочиддоо МҮОХ-ны 60 жилийн ойн медаль гардууллаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ