18 жилийн хугацаанд 33 литр цус хандивлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-13 18:08:34

 Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн иргэн Булганы Сүхээ 1998 оноос хойш донорын эгнээнд нэгдэж, хүн ардынхаа эрүүл энх, сайн сайхны төлөө цусаа өгч эхэлжээ.

Тэрбээр энэ 18 жилийн хугацаанд нийтдээ 33 л цус өгчээ. Анх цусаа өгч эхэлж байхдаа 28 настай байсан бол одоо 46 настай болжээ. Тэрбээр өөрийнхөө эрүүл мэндэд байнга анхаарч, цусаа хурдан төлжүүлэхийн тулд өөх тосгүй, илчлэг сайтай хоол хүнсийг тогтмол сонгон хэрэглэдэг байна.

Саяхан болсон Увс аймгийн Улаан загалмайн хорооны түүхт 60 жилийн ойн баяраар түүнийг “Нигүүлсэнгүй үйлстэн”-ээр батламжилж, алдаршуулсан юм.

“Залуучууддаа хандан уриалахад та бүхэн донорын эгнээнд нэгдэж, бусдын сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулаарай” хэмээн Б. Сүхээ хэлсэн юм.

Тэрбээр нэгдүгээр бүлгийн цустай аж.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ