4500 хүн нэг зэрэг гулгах хүчин чадалтай ВДНХ дахь  мөсөн гулгуур дэлхийн хамгийн томоор тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2016-12-13 19:29:46

Энэ  сарын 8-ны өдөр  /The World Record Academy/ буюу  Дэлхийн дээд амжилтын академи Оросын нийслэлийн ВДНХ ( Улс ардын аж ахуйн үзэсгэлэн нэрийн хураангуй) дахь мөсөн гулгуурыг хиймэл давхаргатай дэлхийн хамгийн том мөсөн гулгуураар тодруулжээ.

2008 оноос энэхүү өргөмжлөлийг Мехико хотын гол талбайн мөсөн гулгуур  хүртэж иржээ.  Саяхан Дэлхийн дээд амжилтын академийн шүүгчид хэмжилтийн  алдаа гарсаныг хүлээн зөвшөөрч, ВДНХ дахь мөсөн гулгуурыг шинэ дээд  амжилтаар бүртгэн авчээ.

ВДНХ дахь мөсөн гулгуур нийт 20549 м.кв бөгөөд нэгэн зэрэг 4500 хүн гулгах боломжтой бөгөөд өмнө талбайн хэмжилтийн  алдааны улмаас дэлхийн дээд амжилтанд орж чадаагүй байсан.

Дэлхийн дээд амжилтын академи Мехико хотын төв талбайн мөсөн гулгуурыг 2008 онд 32000 м.кв хэмээн бүртгэж, дэлхийн хамгийн том мөсөн гулгуураар өргөмжилсөн байна. Гэтэл бодит амьдрал дээр  талбайн хэмжээ  3080 м.кв ( 40х77 м.кв) байсныг шүүгчид өөрсдөө илрүүлжээ.

Дэлхийн дээд амжилтын академи ВДНХ дахь аврага мөсөн гулгуурын дэд бүтцэд  хувцас солих дулаан  байрууд, тэшүүрийн тохилог прокат болон тавлаг кафенууд ажиллаж буйг онцлон тэмдэглэв.

“The World Record Academy” нь дэлхийн  шинэ дээд амжилтуудыг  аливаа хязгаарлалтгүй албан ёсоор хүлээн зөвшөөрдөг байгууллага юм. Төслийн зорилго дээд амжилт тогтоогчдын онлайн баазыг анх удаа нээлттэй тодруулахад оршиж буй юм. Академид шүүгчдийн хамгийн том сүлжээ ажилладаг. Шинэ дээд амжилт бүрийг салбарын тэргүүлэх зэрэглэлийн шүүгчид шалгадаг ажээ. 

А.Огторгуймаа. Москва хот.    

    

 

Холбоотой мэдээ