Засаг дарга “Тусгай олимп”-т оролцсон хүүхдүүдийг хүлээн авч уулзав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд "Тусгай олимп"-т амжилттай оролцсон хүүхдүүдийг хүлээн авч уулзан “Миний хувьд та бүхэнтэйгээ үргэлж хамт байна. Та бүхнийг дэмжин ажиллана” гэлээ.
Хонгконг улсад 11-р сарын 24-29-ний өдрүүдэд болсон зүүн Азийн бүс нутгийн “Тусгай олимп”-т Хөвсгөл аймгаас С.Долгормаа ахлагчтай 3 хүүхэд оролцож бүгд медаль хүртжээ. Тодруулбал агаарын теннисний төрөлд оролцсон А.Баттөгс, Э.Энхбаяр нар мөнгөн медаль, ширээний теннисний төрөлд оролцсон А.Дэлгэрмягмар хүрэл медаль тус тус хүртжээ. Тэмцээнд зүүн Азийн бүс нутгийн 6 орны 300 гаруй хүүхдүүд оролцсоноос анх удаагаа оролцож буй Хөвсгөлийн хүүхдүүд амжилттай оролцоод ирлээ. Өнгөрсөн 4 сард Хөвсгөл аймагт анх удаа “Тусгай олимп”-ийн тэмцээнийг зохион байгуулж 60 гаруй хүүхэд оролцож тэргүүн байрт шалгарсан хүүхдүүд Хонгконгт болох тэмцээнд оролцох эрх авсан юм.
Б.Гантуяа