VII цэцэрлэг “Бүтээмж хөтөлбөр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНТөрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай, шударга, ил тод, соёлтой хүргэсэн байгууллагуудыг шалгарууллаа.
Уурхайчин соёлын ордонд Орхон аймгийн төрийн 90 гаруй байгууллагын төлөөлөл өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилсан үзэсгэлэн гаргасан юм. Үзэсгэлэнгийн үеэр 2016 онд төрийн үйлчилгээг ил тод, хүртээмжтэй хүргэж буй байгууллагуудыг шалгаруулахад, “Бүтээмж хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн” байгууллагаар 7 дугаар цэцэрлэг, “Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ард иргэдийг мэдээллээр цаг алдалгүй хангасан байгууллагаар” Онцгой байдлын газар, “Мэдээллийн технологийг үр дүнтэй ашигласан байгууллага”-аар Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар тодорлоо.
Б.Оюун-Эрдэнэ