Д.Хадбаатарын нэрэмжит барилдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-18 13:00:54
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Биеийн тамир спортын газар болон Зуунмод сумын “Үндэсний бөхийн холбоо” ТББ-тай хамтран МУ-ын бууршгүй хүчит аварга Самбо барилдааны ОУ-ын хэмжээний мастер Дагвацэрэнгийн Хадбаатарын нэрэмжит 7 дахь удаагийн сумын цолтой бөхчүүдийн барилдааныг энэ сарын нэгний өдөр зохион байгуулагдлаа.

Барилдаанд 13 аймгийн 64 сумын цолтой бөх зодоглож эд хаваа гайхууллаа. Сумын цолтой бөхчүүдийн чадвар чансааг ахиулж улсын чанартай барилдаанд бэлтгэх зорилготой зохиогддог байна. Энэ жилийн хувьд бөхчүүдийн мэх илүү нарийн болсон тухай зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.

Барилдаанд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат сумын заан О.Эрдэнэбат түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат сумын заан Б.Сэр-Од үзүүрлэжлээ.

Шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат сумын заан О.Мягмаржав, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат сумын заан Д.Алтанцоож, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат сумын заан О.Эрдэнэбат, Увс аймгийн Давст сумын харьяат сумын заан Б.Сэр-Од нар үлдсэн юм.

Бөхийн барилдааныг Угтаалцайдам сумын нутгийн зөвлөл болон Төв аймгийн ЗДТГ, Воулд Голд компани ивээн тэтгэн зохион байгуулсан аж.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ