Хүүхдийн тасгийн ачаалал 4 дахин нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-12-20 09:50:34
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн БОЭТ-ийн амбулаторийн нийт үзлэгийн 5.1 хувийг томуугийн үзлэг эзэлж байна. Мөн сүүлийн хоёр сарын хугацаанд тус төвийн Хүүхдийн тасгийн ачаалал огцом нэмэгдсэн байна. Иймд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал тус тасгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

Хүүхдийн тасгийн хүлээн авахаар 4330 гаруй хүүхэд үзүүлж зөвлөгөө авсан  байна. Тус тасаг  35 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар 120 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Түүнээс гадна Халдвартын тасагт 20 гаруй ор нэмэлтээр гаргажээ. БОЭТ-ийн ачаалал хэт өндөр байгаа нь иргэд Өрхийн эрүүл мэндийн төвөөрөө үйлчлүүлэхгүй шууд Хүүхдийн тасгийн хүлээн авахад хандаж байгаатай холбоотой гэнэ. Учир нь Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 45 эмч ажилладаг. Үүний 20 нь  залуу боловсон хүчин бөгөөд иргэд тэдэнд итгэхгүй байгаа нь ийн хүндрэл үүсгэж байна гэж эмч нар ярьлаа. Иймд Засаг даргын орлогч А.Түвшинжаргал дээрх нөхцөл байдалтай танилцсаны дараа хүүхдүүдийг шалан дээр “хэвтүүлэх”-гүй байх үүрэг өглөө.

Мөн эцэг, эхчүүд нэн түрүүн Өрхийн эмнэлэгт хандахыг уриалж орон нутгаас тодорхой хэмжээний санхүүжилт олгохоо хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ