Хорио цээрийн дэглэмийг цуцлахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-12-20 21:56:57

Хонины цэцэг өвчин гарсан Могод сумын хорио цээрийн дэглэмийг цуцлах гэж байна. Өвчин нэмж гараагүй, өвчний голомтод вакцин хангалттай хийгдсэн гэж үзээд 12 сарын 22-нд хорио цээрийн хяналтын постыг буулгаж хязгаарлалтын бүс тогтоохоор боллоо.

Энэ нь хүн малыг тухайн өвчний голомт хэсэг рүү оруулахыг хорино. Бусдаар бол чөлөөтэй нээлттэй иргэд зорчих боломжтой болно гэсэн үг юм. Могод сум нийтдээ 306305 тоо толгой малтай бөгөөд үүнээс 80 мянга орчим хонь тоолуулжээ. Цэцэг өвчний улмаас 726 хонь устгаж,16 өрхийн 6573 хонийг вакцинжууллаа. Цаашид ахин өвчин гарахгүй гэх баталгаа байхгүй тул цэцэг өвчний голомтын ойр орчмын малчин өрхүүдэд өвчний шинж тэмдэг болоод урьдчилан сэргийлэх талаар мэргэжил аргазүйн зөвлөгөөг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэн, МХГ, малын эмч нар өглөө.

П.Батням

Холбоотой мэдээ