"Оюунлаг" шатрын клубын тамирчид онцгой амжилт гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:22:52

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулдаг  Ж.Энхбаатар багштай "Оюунлаг”  шатрын клубын тамирчид энэ жил улсдаа төдийгүй тив дэлхийд амжилт гаргав.

Тус клубын тамирчдаас  шатрын Олон улсын мастер Энхбаатарын Энхнар “Mongolia open 2015” олон улсын нээлттэй тэмцээнд 3 дугаар байр, Төрхүүгийн Лувсандамдин “Цодгор хүү-2015"  тэмцээний  хүрэл медаль хүртжээ. 

БНСУ-ын Сувон хотод болсон өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээний рапид төрөлд Цогдэлгэрийн Анударь мөнгөн медаль, блиц төрөлд Наранбаатарын Наран-Эрдэнэ хүрэл медаль,  стандарт төрөлд Саруулын Тамир мөнгөн медаль хүртэж улс,  аймгийнхаа нэрийг дуурсгав. 

Г.СҮХЭЭ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд