Ахимаг, дунд насныхан ажил олоход бэрх

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 21:48:04

Архангай аймгийн хөдөлмөрийн хэлтэсийн бүртгэлээс харахад 2015 оны аравдугаар сарын 11-ний байдлаар ажил идэвхтэй ажил хайж байгаа 1178 ажилгүй хүн байгаагийн дотор 52,9 хувь буюу 623 хүн нь 36- 54 насны эмэгтэйчүүд,  36-59 насны эрчүүд байна.

Нийт ажилгүйчүүдийн 620 буюу 52,6 хувь нь эрэгтэйчүүд аж. Эндээс дүгнэж үзэхэд идэр ба ахимаг насны эрчүүд ажил олоход хүндрэлтэй гэсэн дүр зураг харагдаж байна. Дашрамд сонирхуулахад, аймгийн эрэгтэйчүүдийн холбооны дарга нь эмэгтэй хүн байдаг гэсэн.                 

                                      Ажилгүйчүүдийн тоо 6,1 хувиар буурсан

Архангай аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10 мянган хүн тутамд 201 ажилгүйчүүд ноогдож байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 6,1 хувиар буурсан үзүүлэлттэй гэж 2015 оны аравдугаар сарын 12-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр статистикийн хэлтэсийн дарга н.Самдан танилцууллаа.

Хэдийгээр олон жижиг ААН цомотгол хийж, зарим нь хаалга барьсан боловч хэд хэдэн цэцэрлэг шинээр ашиглалтанд орж бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн ёсоороо өрнөсөн болохоор ажилгүйчүүдийн тоо буурлаа. Өнгөрсөн сард идэвхитэй ажил хайгч 1286 байсан бол одоо түүнээс 108-аар цөөрсөн гэж аймгийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Нямдаваа тайлбарлан тодотгов.          

Санхүүгийн аидутаар илэрсэн зөрчил 2,1 дахин өсчээ

2015 онд аймгийн аудитын газраас улс орон нутгийн төсвийн эрх захирагчид, төсөл хөтөлбөрийн бололн төрийн өмчийн байгууллагуудын 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийхэд илэрсэн зөрчлийн дүн өмнөхь онд хийсэн аудитаар илэрсэн алдаа зөрчлийн дүнгээс 5058,4 сая төгрөгөөр буюу 2,1 дахин өсчээ.

Энэ нь төсөв захирагч нар Төсвийн тухай хуулийн төсвийн зарчмуудыг хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой гэж аудитынхан дүгнэлээ. Зөрчил гаргасан 11 албан тушаалтанд хариуцлага тооцуулах санал бүхий албан шаардлагыг холбогдох дэд шатны албан тушаалтанд хүргүүлжээ.

                       Архангай аймаг: Л.Булган

Холбоотой мэдээ