Малчин эмэгтэйчүүд туршлага солилцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДБНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинэ барга баруун хошууны Эмэгтэйчүүдийн байгууллагын урилгаар Монголын эмэгтэйчүүдийн Холбооны Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчид саяхан Алтан-Эмээлд зочиллоо.
Энэ үеэр хоёр орны эмэгтэйчүүдийн зөвлөлдөх уулзалт болж, шинэ онд хамтран ажиллах гэрээг үзэглэж, хошууны Барга үндэстний хүүхдийн цэцэрлэг, сургуулиар орж, Барга музейг үзэж сонирхов. Тус хошууны эмэгтэйчүүд олноор ажилладаг худалдаа үйлчилгээний газраар орж, эмэгтэйчүүдийн ажил амьдралтай танилцлаа. Хөлөн балгасын Их нуур гацааны малчин эмэгтэй Шижирийнд зочилж, монгол үндэстний аж байдал, ахуй соёлтой танилцаж, цаашид малчин эмэгтэйчүүд хоорондоо туршлага солилцож, харилцан бие биеэс суралцах нь зүйтэй юм гэдэг дээр хоёр орны эмэгтэйчүүдийн удирдлага санал нэгдэж, ирэх онд ажил хэрэг болгохоор тохирлоо.
Дорнод аймгийн Эмэгтэйчүүдийн байгууллага сүүлийн жилүүдэд гадаад харилцаандаа түлхүү анхаарч, Зүүн хойд Азийн эмэгтэйчүүдийн байгууллагад гишүүнээр элсч, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Чита хотын болон хөрш зэргэлдээ БНХАУ-ын аймаг, хошууны эмэгтэйчүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
Б.Туяа