Иргэд, Цагдаагийнхан хамтарсан эргүүл хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-12-27 19:01:30
Yesukheitumur Tumurbaatar

Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд “Шинэ жил” нэгдсэн арга зохион байгуулж байгаа бөгөөд үүнтэй холбоотой “Хэв журмын урамшилтай эргүүл" гарч эхэлсэн талаар Төв аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Цагдаагийн газрын албан хаагчид 24 цагийн эргүүл шалгалтыг тогтмол явуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өдрийн цагаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийг татан оролцуулж “Хэв журмын урамшилтай эргүүл”-д гаргаж эхэлжээ. Энэ ажилд Зуунмод сумын зургаан багаас 15 иргэн сайн дураараа хамрагдан Цагдаагийн газрын албан хаагчдын хамт зүтгэж байгаа юм. Эхний өдөр тайван байсан ч зөрчлийн шинжтэй дуудлага багагүй байсныг эргүүл хийж байгаа иргэдийн зүгээс хэлж байсан юм.

Түүнчлэн сүүлийн хоногуудад иргэдийн өмчийн хулгай, үүнээс орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг Төв аймгийн Цагдаагийн газрын ОНХ Ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Нансалмаа хэллээ.

Тиймээс иргэддээ хандан өмчийн эсрэг хулгай тэр дундаа орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж өөрсдийн сонор сэрэмжээ дээшлүүлэн гэр орон байр эд зүйлээ эзэнгүй орхихгүй байх, малчин иргэд малаа байнгын хариулгатай байлгахыг Төв аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ