Шинэ жилийн хүлээн авалт хийх мөнгөөрөө 10 иргэнд гэр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-02 14:07:43
oyuka_hu@yahoo.com

Орон нутгийн бодлого шийдвэрээ  “Хүний хөгжил”-д чиглүүлж байгаа Орхон аймгийн удирдлагууд шинэ оны босгон дээр орон гэргүй 10 иргэнд өргөө цагаан гэр олголоо.

Эдийн засгийн хямралтай энэ үед Засаг даргын нэрэмжит “Шинэ жилийн баяр”-ын хүлээн авалтыг хийлгүйгээр түүнээс хэмнэсэн мөнгөөрөө 10 гэр худалдан авч гэнэтийн гамшиг ослын үед орон гэргүй болсон өрх гэрт гэр бэлэглэсэн нь энэ юм.

Нийт 20 сая төгрөгөөр 10 гэр худалдан авчээ. Өмнөх жилүүдэд Засаг даргын нэрэмжит “Шинэ жил”-ийн хүлээн авалтад орон нутгийн удирдлага болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирлууд оролцдог байсан юм. Тэгвэл энэ жилээс эхэлж уг арга хэмжээг зохион байгуулахгүйгээр түүнээс хэмнэсэн мөнгөөрөө нийгэмд хандсан бүтээлч ажил хийхээр болжээ.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ