Нэг сая 752 мянга гаруй мал тоолуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-02 14:21:04

Дорноговь аймаг 2016 оны жилийн эцэст нэг сая, 752 мянга, 600 толгой мал тоолуулав. Таван төрлөөр нь авч үзвэл  118.6 мянган адуу, 63 мянган толгой үхэр, 37.700 толгой тэмээ, 758.3 мянган хонь, 774.9 мянган ямаа байна.

Харин 2015 оны жилийн эцсийн мал тооллогоор 1801.2 мянган толгой мал тоолж байсныг дэлгэрүүлбэл  36.1 мянган тэмээ, 131.6 мянган адуу, 70.0 мянган үхэр, 751.4 мянган хонь, 812.2 мянган ямаа болж байв.

Нийт дүнгээр харвал Дорноговь аймагт  малын тоо өмнөх жилийнхээс  48.600 толгойгоор буурсан бөгөөд тэмээ 1600, хонь 6900 толгойгоор өссөн бол адуу 13000, үхэр 7000, ямаа 37300 толгойгоор тус тус буурчээ.   

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ