Төв аймгийн Бүрэн суманд өвөлжилт хүндхэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-03 01:11:35
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Бүрэн суманд энэ жил гурван удаа цас орж өнөөдрийн байдлаар өвөлжилтийн байдал хүндхэн байгаа гэж сумын Засаг дарга Р.Очирбат хэлсэн юм.

Түүнчлэн Төв аймгийн Бүрэн сумын нэг онцлог нь Өнжүүл багийнхаа Улсын нөөцийн газрыг түшиглэдэг. Иймээс сум орон нутаг өвөлжилтийн бэлтгэлийг хангаагүй гэв. Харин Төв аймгийн Засаг даргын захирамж гарч Улсын нөөцийн газраас сумдад малын өвс тэжээлийг тараахаар болсон. Энэ хүрээнд өвөлжилт хүндэрсэн малчдад өвс тэжээлийг хуваарилахаар ажиллаж байгаа бөгөөд нэг боодол өвсийг 5500 төгрөгийн үнэтэйгээр худалдаалж байна.

Бүрэн сум Өнжүүл багийнхаа Улсын нөөцийн цэгээс шаардлагатай эд зүйлийг малчиддаа татаж авахад шуурхай алба бэлэн байлгаж байгаа бөгөөд малчдад хүргэх ажлыг иргэдийнхээ хүчээр зохион байгуулахаар ажиллаж байна.

Төв аймгийн Баянцагаан, Алтанбулаг зэрэг сумдаас 100 мянган адуу отроор өвөлжиж байгаа бөгөөд Бүрэн сумаас гадагшаа отроор мал өвөлжөөгүй байна.

Төв аймгийн Бүрэн суманд 600 гаруй малчин өрх, 360 мянган мал өвөлжиж байна. Өнгөрсөн оны мал тооллогоор 337 мянган толгой мал тоологдсон нь өнгөрсөн жилийнх 10.5 хувиар өссөн байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ