Халуун сэтгэлээр дулаан гараа сунгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-05 13:48:45

Дорнод аймагт өрнөж байгаа “Халуун сэтгэл, дулаан гар” аяныг  Аяныг санаачлагчид хандиваар цугласан 600 мянга орчим төгрөгөөр 20 гаруй боодол өвс,  төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, өөрсдийн гараар оёсон дулаан элгэвч, нэмнээний хамт саяхан аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбатад  хүлээлгэж өглөө.

Тус аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн иргэн Дашчулууны Эрдэнэчимэг, Төмөрбаатарын Оюунтуяа нар малчдад туслах зорилгоор “Халуун сэтгэл, дулаан гар” аяныг санаачлан зохион байгуулж байгаа юм. Тэдний сайхан сэтгэлийн хандивын эд зүйл цас ихтэй байгаа Баяндун, Баян-Уул, Цагаан-Овоо, Халхгол, Сэргэлэн, Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн, Чойбалсан сумын малчдад хүргэгдэх юм.

Халуун сэтгэлийн дээрх аянд Хаан банк, Хэрлэн Номин бизнес төв, Дорнод Их сургууль, Шинэ хөгжил сургууль зэрэг арав гаруй байгууллага хамт олон нэгджээ. Мөн аж ахуйн нэгж, ард иргэдийн дунд хандивын явуулын хайрцаг аялуулсан байна.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ