Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-01-09 07:34:28

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурч, 10-наас нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

Маргааш төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 10-12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ