Өмнөговьд махны үнэ буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 20:12:33

Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт махны үнэ буурч байна.

Баруунсайхан, Хан-уул, Худалдааны төвд байрлалтай мах, ногооны захын ханшаар 1 кг хонины мах дунджаар 5100 төгрөгөөр, ямааны мах 4300, адууны мах 4600 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хонины махны үнэ30 шахам хувиар, ямааны махны үнэ 38 хувиар, адууны махны үнэ 25 хувиар тус тус буурчээ. Харин өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад махны үнэ тогтвортой байна.

Гурил, элсэн чихрийн үнэ мөн буурчээ

2015 оны 10 сарын 15-ны өдрийн байдлаар малын шингэн сүү 2500 төгрөг, цагаан будааны үнэ дунджаар 2300 төгрөг, элсэн чихрийн үнэ дунджаар 1900 төгрөг, Алтан тариа 1-р гурил 1200 төгрөгөөр худалдаалагдаж байгааг өмнөх оны мөн үетэй харьцуулахад Алтан тариан гурил 1.3 хувиар, элсэн чихрийн үнэ 3.5 хувиар тус тус буурч, цагаан будааны үнэ тогтвортой байна.

Харин авто бензин, дизелийн түлшний үнэ тогтвортой байна

Одоогийн байдлаар Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж байгаа ШТС-дын мэдээгээр бензин А-80 дунджаар 1650 төгрөг, бензин АИ-92 дунджаар 1890 төгрөг, дизелийн түлш дунджаар 1910 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа нь өмнөх оны мөн үе болон долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.

Тэгвэл ямааны ноолуурын үнэ  өнөөдөр Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж буй түүхийэ эдийн захад ямааны цагаан ноолуурын үнэ 48000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.

Өмнөговь аймаг С.Сумьяа

 

Холбоотой мэдээ