Нийт бэлтгэх хадлангийн 73.6 хувийг бүрдүүлээд байна

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-10-16 10:28:50

Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт үр тарианы хураалт 78.8 хувь, тэжээлийн ургамал 53.5 хувь, тосны ургамал 18.9 хувь төмс 91.2 хувь, хүнсний ногоо 89.8 хувьтай явагдаж байна.

Энэ онд аймгийн хэмжээнд нийт 196.8 мян.га талбайд тариалалт хийсний 153.0 мянган га талбайд үр тариа, 145.0 мянган га талбайд улаанбуудай, 7632 мянган га-д тэжээлийн ургамал, 36168 мянган га-д тосны ургамал, 2874 мянган га-д төмс, 2170 мянган га-д хүнсний ногооны тариалалт хийсэн. Өнөөдрийн буюу 13-ны байдлаар нийт 101370 мянган га талбайгаас 70610 тн үр тариа, үүнээс улаанбуудай 93222 мянган га талбайгаас 70407 тн улаанбуудай, 3701 га талбайгаас 5985 тн  тэжээлийн ургамал, 4151 мянган га талбайгаас 2268 тн тосны ургамал, 2607.7 мянган га талбайгаас 35804 тн төмс, 1874.4 мянган га талбайгаас 23977.8 тн хүнсний ногоог тус тус хураан аваад байгаа аж. Аймгийн хэмжээнд нийт үр тарианы хураалт 78.8 хувь, тэжээлийн ургамал 53.5 хувь, тосны ургамал 18.9 хувь төмс 91.2 хувь, хүнсний ногоо 89.8 хувьтай явагдаж байна. Одоогийн байдлаар ургац хураалтанд гарсан хүндрэлгүй, ургац хураалт хэвийн явагдаж байгаа гэнэ.  Мөн аймгийн хэмжээнд 143184 тн байгалийн хадлан бэлтгэхээс өнөөдрийн байдлаар 105339 тн хадлан бэлтгэсэн нь нийт бэлтгэх хадлангийн 73.6 хувийг бүрдүүлээд байгаа ажээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ