ОНХА-ынхан хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-16 12:19:30

Өмнөговь аймгийн сэтгүүлчид нэгдэж аймгийн Засаг даргадаа албан шаардлага хүргүүллээ.

Уг албан шаардлагад аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Олон нийттэй харилцах албан/ ОНХА/-ыхан хэвлэл мэдээллийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийг зөрчиж, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоох, тэднийг төр ард түмний гүүр болон ажиллах үндсэн чиг үүргийнхээ дагуу ажиллахыг хүссэн бөгөөд төрийн албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа нь мөн хууль зөрчсөн үйлдэл тул таслан зогсоохыг шаардсан юм.

Аймгийн Засаг дарга Н.Наранбаатар сэтгүүлчдийн төлөөллийг хүлээн авч уулзан ОНХА-ыг мэдээ бэлтгэхийг хориглолоо. Мөн агентлагийн дарга нартаа мэдээлэл ил тод нээлттэй өгөхийг сануулна гэсэн хариуг өгчээ. 

Өмнөх Засаг даргын үед мөн тус аймгийн сэтгүүлчид ийнхүү нэгдэж өөрсдийн эрх ашгийг хамгаалж чадаж байсан юм.  Дээрх уулзалтын үр дүнд зарим сэтгүүлчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх,   хөдөө орон нутагт томилолтоор сэтгүүлчдийг авч явахаа Засаг дарга амласан байна.


Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ