Сургуулийн шинэчлэлийн талаар сэтгүүлчид баримтат кино хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДДэлхийн банкны төслөөр хэрэгжиж байгаа Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төсөл 2015-2019 он хүртэл хэрэгжих бөгөөд улсын хэмжээнд арван аймаг, гурван дүүрэгт боловсрол эрүүл мэндийн салбарт хэрэгжих юм.
"Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" олон улсын төслийн хүрээнд Ховд аймгийн төвийн 3 сургууль, сумын 7 сургууль нийт 10 сургууль “Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ дэд төсөл хэрэгжихтэй холбогдуулан "Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" төслөөс Ховд аймагт ажиллаж байгаа орон нутгийн телевизийн сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд сургууль, эцэг эх, багш, төр олон нийтийн хоорондын уялдаа холбоог бэхжүүлж, тодорхой шинэчлэл хийж, ахиц дэвшил гаргаж байгаа сайн туршлагыг харуулсан баримтат кино хийх санал тавилаа.
Төсөл хэрэгжүүлж байгаа Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг өнгөрсөн оны 9 дүгээр сард Ховд аймагт төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхнийг урьж оролцуулан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах үеэр эцэг, эх, олон нийтийг сургуулийн үйл ажиллагаанд татан оролцуулах нь зүйтэй бөгөөд тулгамдсан асуудал гэж төслийн ерөнхий санааг оролцогчид гаргасан юм.
Сайн засаглалын нэг үндэс нь нийгмийн эгэх хариуцлага, тийм учраас мэдээллийн ил тод байдлыг хангахад орон нутгийн хэвлэл мэдээллийн ил тод байдлыг хангахад орон нутгийн хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй ажиилана гэж төслийн зүгээс үзэж байна.
"Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" Олон улсын төслийн зохицуулагч А.Бүрэнжаргал, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн менежер Н.Нарантуяа нар Ховд аймагт “Олон нийтийн оролцоот сургууль” төсөл Ховд аймгийн 10 суманд хэрэгжиж байгаа учраас сургуулиудын бүтээлч оролцоо,баримт нотолгоонд суурилан хамтын ажиллагаа,байнгын эргэх холбоотой ажлыг орон нутгийн телевизүүд 3-5 минутын баримтат киногоор илэрхийлж, олон улсын хэмжээнд туршлага болохуйц нэвтрүүлэг хийх талаар сэтгүүлчидтэй уулзалт хийлээ.
“Олон нийтийн оролцоот сургууль” төсөлд Ховд аймгийн Жаргалант сумын 2,6,7-р 12 жилийн сургууль,Цэцэг,Манхан,Булган,Мөнххайрхан,Чандмань,Ховд,Мянгад сумын сургуулиуд хамрагдаад байна.
Уг баримтат киногоор төслийн үр дүнд Ховд аймагт ямар үр дүн бий болж, сургуулийн ямар асуудлыг иргэд олон нийтийн ороцоотойгоор шийдэж,тухайн сургууль дээр ямар ямар үйл ажиллагаа явагдаж, тулгамдсан асуудалд ямар шийдвэр гаргаж,ямар эерэг хандлага үр дүн гарч байгаа талаарх зорилго зорилтыг тодорхойлох юм.
Нийгэмд чиглэсэн телевизийн баримтат киног хийх ажлыг Ховд аймгийн Ховд телевиз,Жаргалант телевиз,Олон ястан телевизийн сэтгүүлч уран бүтээлчид дэмжиж, төсөл хэрэгжиж байгаа сумдад хуваарийн дагуу ажиллахаар боллоо.
А.Бямбасүрэн