Ерөнхий сайдын бэлгийг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-20 10:53:45

Шинэ оны анхны өдөр мэндэлсэн хүүхдүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэр бүлийнхээ зүгээс гарын бэлэг ирүүлжээ.

Дорноговь аймагт ирүүлсэн Ерөнхий сайдын бэлгийг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хүүхдүүдийн эцэг эхэд гардуулав.

2016 оны 12 дугаар сарын 31-ний үдэш аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт Сайхандулаан сумаас  хөл хүндтэй эх Н.Цэвэлмаа төрөхөөр ирж  2017 оны  нэгдүгээр сарын 01-ний  шөнийн 02. 47 минутад  хүү төрүүлсэн байна. Залуу эцэг, эх хүүдээ Өсөхбаяр хэмээх нэр хайрлажээ.

Харин дараагийн хүү нэгдүгээр сарын 01-ний өдрийн 12 цагт мэндэлсэн Өрнүүнбилэгийн Хүсэлбаяр аж. Хүсэлбаяр хүүгийн  аав  Л. Өрнүүнбилэг хотод ажилладаг бол ээж Г.Буянжаргал нь АШУҮИС-ийн Дорноговь дахь салбар сургуульд оюутан аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ