Өвөрхангайчууд дархан аваргатайгаа салах ёс гүйцэтгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙМонгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, баяр наадмын манлай Даяар дурсагдах Далай Даян Дархан аварга Д.Цэрэнтогтох 8 дугаар сарын 26-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөн.
Тэрээр 1951онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн юм. 30 гаруй жил баяр наадмыг манлайлан барилдахдаа нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж, нутгийн зон олонд төдийгүй Монголын ард түмэнд хүндлэгдэн дээдлэгдэж явсан эгэлгүй хүчтэн байлаа. Тиймээс талийгаачийн амьд ахуй зам мөрийг хүндэтгэж, мөн хойчийн буянд нь зориулсан “Маань хөгжөөх Мянган зул” ариун ёслолын арга хэмжээг 9 дүгээр сарын 1-ний өдөр Арвайхээр хотын төв талбайд үйлдлээ. Мөн 9 дүгээр сарын 2-ны 04-06 цагт талийгаачтай салах ёс гүйцэтгэх ажиллагааг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа. Монгол бөхөө хайрлан дээдэлж, тэр тусмаа нутгаас төрөн гарсан дархан аваргаа хүндэтгэж явдаг олон зуун хүн уг арга хэмжээнд оролцож, түүний хойчийн зам мөрт буян үйлдэв.
Б.Батчимэг
Сэтгэгдлүүд