Д.Песков: Хятад улс бол манай стратегийн холбоотон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2017-01-25 10:17:37

МОСКВА./TASS/. Хятад улс ОХУ-тай залгаа хилээс холгүй газарт тив алгасах баллистик пуужин байрлуулсан явдлыг манай улс "аюул занал" гэж үзэхгүй байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков мэдэгдлээ.

Тэрбээр цааш нь онцлон хэлэхдээ “Хятад улс бол манай стратегийн холбоотон, улстөр, худалдаа-эдийн засгийн түнш бөгөөд бид энэ харилцааг эрхэмлэн үнэлдэг” гэжээ.  

Хэвлэлүүдэд мэдээлснээр, Хятадын тал өөрийн оронд зохион бүтээж үйлдвэрлэсэн хамгийн орчин үеийн баллистик пуужингуудаа Оросын хилээс холгүй орших Хармөрөн мужид байрлуулсан байна. Зарим ажиглагчдын үзэж байгаагаар, пуужин байрлуулсан нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын талаар илт өдөөн хатгасан мэдэгдлүүд хийсний хариуд авсан арга хэмжээ байж магадгүй аж.

Гурван угсраа, хатуу түлшээр ажилладаг “Дунфэн-41” тив алгасах баллистик пуужинг /НАТО-гийн ангиллаар CSS-X-10/ Хятадын зөөгч пуужингийн технологийн академид зохион бүтээжээ. Уг пуужин 10 хүртэлх тооны цөмийн цэнэгт хошуу тээж, 14 мянган км хүртэлх алсын зайд байгаа объектод цохилт өгөх чадалтай аж.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ