Сум, агентлагийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Засаг дарга Д.Батсайхан сумдын болон агентлагийн дарга нартай өнөөдөр үр дүнгийн гэрээ байгууллаа.
Тус гэрээний гол зорилго нь үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон байгууллагын эд хөрөнгийг зүй зохистой ашиглах, хүний нөөцийн манлайллын зорилтуудыг хангах зэрэгт оршиж байгаа аж. Төрийн албаны зөвлөлийн баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүнэх журам”-ын дагуу 2017 оны жилийн эцэст гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээний гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлт бүрээр тооцсоны үндсэн дээр сум, агентлагуудын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх юм байна.
Сумдын болон агентлагийн дарга нарын 2016 оны ажлын үр дүнг одоогоор дүгнээд явж байгаа бөгөөд ирэх сарын эхээр дуусгаж, оны тэргүүний сум, байгууллагуудыг шалгаруулан шагнаж урамшуулах аж.
Б.Батхүү