НӨАТ-ын хуулийн хэрэгжилт хангалтгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСМанай улсад НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна.
Гэвч Увс аймгийн ард иргэдийн дунд энэ хуулийн талаарх мэдлэг мэдээлэл тааруу байгаа бөгөөд НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх, худалдаа үйлчилгээ эрхлэгчдээс нэхэж авах, гомдол гаргах тал дээр учир дутагдалтай байна. Тухайлбал, сар бүр явагддаг сугалааны тохирлоос аймгийн хэмжээнд хамгийн ихдээ л 5-8 хүн азтан болдог аж. Одоогоор аймгийн төвд ШТС-ууд, дулаан, цахилгаан үйлдвэрлэгч байгууллагууд, зарим нэг дэлгүүр, эмийн сангууд НӨАТ-ын баримт олгож байна. Харин иргэд хамгийн ихээр үйлчлүүлдэг захуудад энэ хууль огт хэрэгжихгүй байгаа юм. Аймгийн Татварын хэлтэст НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлийг дээрээс өгсөн байна. Энэ дагуу зарим нэг дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудаар явж шалгалт хийн торгуулийн арга хэмжээ авчээ.
НӨАТ-ын баримтаа бүртгүүлж баталгаажуулсан иргэд энэ оны эхний улиралд багтаан худалдан авалт хийсэн үнийн дүнгийнхээ 2 хувьтай тэнцэх буцаан олголтыг авах аж.
Б.Батхүү