УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-19 09:21:28

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд баримтлах өөрсдийн байр сууриа нэгтгэнэ.

УИХ дахь АН-ын бүлэг "А" танхимд, МАН-ын бүлэг "Б" танхимд, "Шударга ёс" эвслийн бүлэг "В" танхимд хуралдах бол Бие даагч гишүүдийн зөвлөл уламжлал ёсоор 11.00 цагт "Г" танхимд мэдээлэл хийх юм.

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Өршөөл үзүүлэх тухай хууль өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 21 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ