Канад улс шашин шүтлэгээс үл хамааран дүрвэгчдийг хүлээн авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-01-30 09:00:55

ОТТАВА./TASS/.Манай улс дүрвэгчдийг хүлээж авна гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо твиттерээр мэдэгдлээ.

Дүрвэгчдийг хүлээж авахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түр хориглож, зарим улс орноос АНУ руу явах нисэх онгоцонд лалын шашинт хүмүүсийг суулгахгүй байна гэсэн мэдээлэл гарсны дараа тэрбээр ийм мэдэгдэл хийлээ.

Жастин Трюдо твиттер хуудсандаа англи, франц хэлээр “хавчлага, терроризм болон дайн байлдааны улмаас дүрвэгчдийг шашин шүтлэгээс үл хамааран канадчууд хүлээж авах болно” гээд “олон талт байдал бол бидний хүч” гэжээ.

Мөн Канадын нисэх онгоцны буудал дээр нэгэн дүрвэгч гэр бүлийг угтан авч байгааг харуулсан зургаа тэрбээр твиттерт тавьсан байна.

Канад улс өнгөрсөн онд Сирийн 35 мянга орчим дүрвэгчийг хүлээн авчээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ