Төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-02-01 12:08:14

Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр нэгдүгээр сарын 31-нд  өөрийн бүрэн эрхийн хэмжээнд зарим чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх байгууллагуудын дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа.

Гэрээнд ЗДТГ болон  багийн ажлын албаны үйл ажиллагаагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, харилцан хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгож эцсийн үр дүнг үнэлж, дүгнэх гээд тодорхой заалтуудыг тусгажээ.

Дээрх гэрээ нь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон Сайншанд сумын Засаг даргатай байгуулсан гэрээ, Сайншанд сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд суурилсан бөгөөд багийн Засаг даргаас хэрэгжүүлэх арга хэмжээ, манлайллын зорилтууд, сумын Засаг даргаас багийн Засаг дарга нартай байгуулсан “Батламж” гэрээ, тэдгээрийн гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, бусад эрх үүргийг багтаасан аж.

Төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг  Сайншанд сумын Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, долоон багийн Засаг дарга, “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газрын дарга, тус сумын харьяа төсөвт байгууллагын дарга эрхлэгчидтэй нартай байгуулав.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ