УИХ-ын гишүүн гар бөмбөгийн тусгай анги нээхэд дэмжлэг үзүүлнэ гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 14:18:37

Өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тойрогтоо ажиллалаа.

Тэрээр жил бүр уламжлал болгон энэхүү уулзалтыг хийдэг бөгөөд энэ удаа Баянгол сум, Мандал сум, Хэрх, Түнхэл тосгоноос эхэллээ. УИХ-ын гишүүн маань уулзалтын үеэр Улсын Их Хурлаас батлагдсан хууль тогтоомжийг танилцуулах, өөрийн хийсэн ажлаа тайлагнаж, ард иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо. Эрхэм гишүүн Баянгол суманд болсон уулзалтынхаа үеэр Баянгол сумын Улсын тэргүүний ЕББД сургууль дээр гар бөмбөгийн тусгай анги нээхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ амаллаа. Түүний санаачлагыг дэмжиж тус сургууль дээр гар бөмбөгийн ангийн сонгон шалгаруулалт хийгдэж эхлээд байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ