“Монгол шуудан” ТӨХК гэр хороололд салбараа нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-02-07 15:17:23
oyuka_hu@yahoo.com

Орхон аймаг дахь “Монгол шуудан” ТӨХК гэр хорооллын 7 баг, аймгийн төвийн гурван багт салбараа нээлээ.

Энэ нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж мэдээ, мэдээллээр хангахад чиглэгдэж байгаа юм. Гэр хорооллын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д байрлаж буй 7 багт баг тус бүрт нь шуудангийн хайрцаг нээхийн зэрэгцээ “Монгол шуудан” ТӨХК-тай хамтран ажилладаг хувийн байгууллагууд илгээмж, захидлаа илгээж болох гэнэ.

Орхон аймгийн нийт хүн амын 60 орчим хувь нь гэр хороолол амьдардаг. Иймд шуудангийн үйлчилгээг иргэдэд ойртуулж байгаа гэж тус компанийн Орхон салбарын захирал Ц.Алтаншагай хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ