Хөвсгөлд он гарсаар галзуу өвчний тохиолдол нэг бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар галзуу өвчний тохиодол нэг бүртгэгдээд байна.
Тус аймгийн Баянзүрх сумын Тоом багийн “Самгадын элст хошуу” гэдэг газар иргэн Б-ийн нохойруу дайрсан үнэгийг устгаж, дээж авч аймгийн мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдож, тус сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа гэнэ.
Аймгийн хэмжээнд бүх сумын нутагт галзуу өвчний голомттой бөгөөд хавар, намрын улиралд өвчлөл идэвхждэг учраас мал, амьтныг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулахыг зорьж байгаа ажээ.
Б.Гантуяа