Залуу малчдыг дэмжих аян Хэнтий аймгаас эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙУлаанбаатар хотын Удирдлагын академийн сонсогч төгсөгчдийн холбоо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, Монголын морин спорт, залуу уяачдын холбоо, Монгол поп опера “Увертюра” хамтлаг хамтран “Монгол минь” арга хэмжээг Монголын бүх аймгууддаа зохион байгуулахаар Чингис хотоос аян замаа эхэллээ.
Арга хэмжээний эхний хэсэгт УИХ-ын гишүүн Д.Гантулга, Гэр бүл хүүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж нар “Менежерээс манлайлагч руу”, “Амжилтын гараа”, “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ?” зэрэг илтгэлүүдийг төрийн албан хаагчид, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулан тавьсан юм. Үүний дараа Хэнтий аймгийн Залуу уяачдын холбооны анхдугаар чуулганыг амжилттай зохион байгуулж, Чингис хотын иргэд хөдөлмөрчдөд зориулан Хан Хэнтий чуулгын тайзнаа Монгол поп опера “Увертюра” хамтлагийн “Монгол минь” тоглолтыг хүргэлээ.
УИХ-ын гишүүн, Монголын морин спорт залуу уяачдын холбооны ерөнхийлгөч Д.Гантулга хэлэхдээ, "Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг бол мал аж ахуйн салбар юм. Нүүдэлчин ахуйн соёлын гол эзэд болсон малчид, тэр дундаа залуу малчдыг дэмжих аянг санаачилснаар сүүлийн жилүүдэд дараалан болсон ган зуд болон нийгмийн бусад олон хүчин зүйлээс шалтгаалж малгүй болсон залуу малчдаа дэмжих, амьдралыг нь дээшлүүлж, зах зээлд өрсөлдөх чадвартай болгоход энэхүү аяны гол зорилго оршиж байгаа" гэлээ.
Хэнтий аймгаас Мөрөн сумын Чандгана багийн залуу уяач малчин А.Нямдаваа 50 эм төлөгний эзэн болжээ.
Д.Одонтунгалаг