Хотын дарга тэнцвэртэй мэдээлэл өгөхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-19 16:25:46

НИТХ дахь МАН-ын бүлэг намайг огцруулахыг шаардсантай зэрэгцэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдвээр бичих боллоо хэмээн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл мэдэгдлээ.

Тэрээр надад бусадтай адилхан захиалгаар,  хөлс мөнгөөр  жиргэдэг твиттерчид, фэйсбүүкчид, комментчид, вэб сайт ажиллуулагсдын баг байхгүй. Тиймээс хэвлэл мэдээллийнхэн болон цахим ертөнцийн твиттерч, комментчид, фэйсбүүкчдэд хандаж  олон нийтэд тэнцвэртэй мэдээлэл өгөхийг уриалж байна гэв.

 Б.Заяа

Холбоотой мэдээ