Сумдын сургуулиуд багш солилцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 09:54:43

"Багш солилцоо” хөтөлбөрийг Увс аймгийн зарим сумдын ЕБС-иуд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Одоогоор Өмнөговь сумын Ахлах сургуулийн захирал Б.Колягийн урилгаар Наранбулаг сумын биеийн тамирын багш, дасгалжуулагч, аймгийн заан Д.Банзрагч тус суманд түр хугацаагаар ажиллаж байгаа аж.

Багш, дасгалжуулагч, аймгийн заан Д.Банзрагч нь Өмнөговь сумын хүүхэд, залуучуудын дунд үндэсний болон жудо бөхийн дугуйлан хичээллүүлж байгаа бөгөөд үүнд олон арван сонирхогчид хамрагдаж байна.

                                                                                     Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ