Сургуулийн өмнөх боловсролын бүлэг дүүргэлт 30 гаруй хувьтай байна

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 10:19:41

Говь-Алтай аймгийн хэмжээгээр 2015-2016 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын 28 цэцэрлэгийн 139 бүлэгт 4538 хүүхэд хүмүүжиж байгаагаас 3498 нь цэцэрлэгийн ангид, 1040 нь хувилбарт сургалтаар суралцаж байна.

Энэ хичээлийн жилд 1143 хүүхэд шинээр элсэж, халамж эдэлдэг 28, хөгжлийн бэрхшээлтэй 30 хүүхэд хүмүүжиж байгаа гэнэ. Сургуулийн өмнөх боловсролын бүлэг дүүргэлт цэцэрлэгийн ангид 32.3, хувилбар сургалтад 33.5 хувь байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 484 хүн ажиллаж байгаагийн 124 нь үндсэн багш, 108 нь туслах багш байгаа нь нийт ажиллагсдын 47.9 хувийг эзэлж байна.

28 цэцэрлэгээс стандартын 21, стандартын бус 9 цэцэрлэгийн барилга, 2410 орны хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийн багшийн хангалт 98.3 хувьтай байна.

                                                                              Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

 

Холбоотой мэдээ